2008年12月22日月曜日

Монголын Япон судлалын нийгэмлэгийн хоёр дахь удаагийн хуралдаан амжилттай болж өндөрлөлөө

Тус нийгэмлэгээс Япон улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан "Японы улс төр, эдийн засаг, гадаад харилцаа" сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2008 оны 12 сарын 20-ны Бямба гарагт МУИС-ын Хичээлийн 2-р байрны 169 тоот танхимд явагдлаа. Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Ичихаши Ясүёши, Гадаад харилцааны яамны Азийн газрын дарга ноён Ганболд, Монголын Япон судлалын нийгэмлэгийн дарга Ц.Батбаяр нар хурлыг нээж үг хэлэв. ЭШХ-ын үдээс өмнөх хуралдааныг МУИС-ийн ОУХДС-ийн захирал хатагтай Алтанцэцэг, үдээс хойшхи хуралдааныг тус нийгэмлэгийн дарга Ц. Батбаяр нар тус тус даргалав.

Энэ жилийн ЭШХ-ын тусгай илтгэлийг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал доктор Ч.Хашчулуун "Санхүүгийн хямрал ба Японы эдийн засаг" хэмээх сэдвээр тавьсан нь хуралдаанд оролцогчдын анхаарлыг татсан, сонирхолтой илтгэл боллоо. ЭШХ-д тавигдсан бусад илтгэлүүдийг тавигдсан дарааллаар нь жагсаав. Эдгээр илтгэлүүд нь 2009 онд өгүүллийн товхимол болон хэвлэгдэн гарах болно.

  1. "Мэйжигийн эрин үе дэх Японы гадаад бодлогын номлолын тухайд" Байгаль орчны яам, П.Наранбаяр
  2. "Японы гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд" Гадаад харилцааны яам, Э. Сарантогос
  3. "БНАСАУ-д хулгайлагдсан иргэдийн асуудалд", Ерөнхийлөгчийн тамгын газар, О.Жаргалсайхан
  4. "Японы шүүх засаглалын талаар" МУИС-ийн Хууль зүйн сургууль, М.Батсуурь
  5. "Япон Хятадын харилцаа" Гадаад харилцааны яам, Түүхийн ШУ-ны доктор, Ц.Батбаяр
  6. "Үндсэн эрхийн хамгаалалт" МУИС-ийн Хууль зүйн сургууль, А.Бямбажаргал
  7. "Японы улс төрийн амьдралд гарсан өөрчлөлт 2007-2008 онууд" Улаанбаатарын Их сургууль, Ц.Амгалан
  8. "Японы орчин үеийн улс төрийн тогтолцооны туршлагаас суралцах нь" ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, У.Загдцэсэм
  9. "Японы эрчим хүчний тогтолцоо" ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Т. Амгалан