ラベル Хурал の投稿を表示しています。 すべての投稿を表示
ラベル Хурал の投稿を表示しています。 すべての投稿を表示

2010年3月2日火曜日

Монголын Япон судлалын нийгэмлэгийн ээлжит ЭШБХ 3 дугаар сарын 9-нд зохион байгуулагдана.

Монголын Япон Судлалын Нийгэмлэгээс зохион байгуулж буй 2010 оны эрдэм шинжилгээний хурал 2010 оны 3 дугаар сарын 9-ний 10.00 цагт Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн I байр дугуй танхимд болох тул япон судлаачид болон Япон орныг сонирхогч өргөн олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зохион байгуулагч байгууллага:

Монголын Япон Судлалын Нийгэмлэг

Монгол дахь Япон Улсын Элчин сайдын Яам

Илтгэл

1. “Монгол дахь Япон судлалын өнөөгийн чиглэл хандлага” МУИС, ГХСС, доктор /Ph.D/, профессор Т.Мөнхцэцэг

2. “Хятад дахь Япон судлал ба Япон сан” Кожима Хироюки

3. “Японы засаг захиргааны тогтолцоо” Бээжингийн их сурууль доктор Бай Жили

4. “Монголын хөгжилд Японы хүчин зүйл” ШУА-ийн ОУСХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор/Ph.D/ Б.Сэржав

5. “Япон улсын эдийн засгийн төлөвлөлтийн зарим нэг туршлага” Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны ажилтан, докторант П.Наранбаяр

6. “Япончууд болон тэдний соёлын талаарх судлаачдын үзэл баримтлалыг авч үзэх нь” МУИС, ГХСС доктор/Ph.D/ С.Баттулга

7. “Вака бол метафоре юм” МУИС, МХСС, докторант Э.Тогтуун

8. “Япон улсын боловсролын тогтолцооны тухай” ШУА-ийн ОУСХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан М.Болормаа

2008年12月22日月曜日

Монголын Япон судлалын нийгэмлэгийн хоёр дахь удаагийн хуралдаан амжилттай болж өндөрлөлөө

Тус нийгэмлэгээс Япон улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан "Японы улс төр, эдийн засаг, гадаад харилцаа" сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2008 оны 12 сарын 20-ны Бямба гарагт МУИС-ын Хичээлийн 2-р байрны 169 тоот танхимд явагдлаа. Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Ичихаши Ясүёши, Гадаад харилцааны яамны Азийн газрын дарга ноён Ганболд, Монголын Япон судлалын нийгэмлэгийн дарга Ц.Батбаяр нар хурлыг нээж үг хэлэв. ЭШХ-ын үдээс өмнөх хуралдааныг МУИС-ийн ОУХДС-ийн захирал хатагтай Алтанцэцэг, үдээс хойшхи хуралдааныг тус нийгэмлэгийн дарга Ц. Батбаяр нар тус тус даргалав.

Энэ жилийн ЭШХ-ын тусгай илтгэлийг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал доктор Ч.Хашчулуун "Санхүүгийн хямрал ба Японы эдийн засаг" хэмээх сэдвээр тавьсан нь хуралдаанд оролцогчдын анхаарлыг татсан, сонирхолтой илтгэл боллоо. ЭШХ-д тавигдсан бусад илтгэлүүдийг тавигдсан дарааллаар нь жагсаав. Эдгээр илтгэлүүд нь 2009 онд өгүүллийн товхимол болон хэвлэгдэн гарах болно.

  1. "Мэйжигийн эрин үе дэх Японы гадаад бодлогын номлолын тухайд" Байгаль орчны яам, П.Наранбаяр
  2. "Японы гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд" Гадаад харилцааны яам, Э. Сарантогос
  3. "БНАСАУ-д хулгайлагдсан иргэдийн асуудалд", Ерөнхийлөгчийн тамгын газар, О.Жаргалсайхан
  4. "Японы шүүх засаглалын талаар" МУИС-ийн Хууль зүйн сургууль, М.Батсуурь
  5. "Япон Хятадын харилцаа" Гадаад харилцааны яам, Түүхийн ШУ-ны доктор, Ц.Батбаяр
  6. "Үндсэн эрхийн хамгаалалт" МУИС-ийн Хууль зүйн сургууль, А.Бямбажаргал
  7. "Японы улс төрийн амьдралд гарсан өөрчлөлт 2007-2008 онууд" Улаанбаатарын Их сургууль, Ц.Амгалан
  8. "Японы орчин үеийн улс төрийн тогтолцооны туршлагаас суралцах нь" ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, У.Загдцэсэм
  9. "Японы эрчим хүчний тогтолцоо" ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Т. Амгалан



2008年11月28日金曜日

Хурлын тов хойшиллоо

Доор зарласан Монголын Япон судлалын нийгэмлэгийн 2008 оны хуралдаан 12 сарын 13-ны Бямба гаригт товлогдсон байсан нь долоо хоногоор хойшилж, 2008 оны 12 сарын 20-нд болсныг анхаарна уу. Хурал болох газар болон цаг хэвээр байгаа болно.

2008年11月10日月曜日

Зарлал

Монголын Япон Судлалын Нийгэмлэгээс зохион байгуулж буй “Японы улс төр, эдийн засаг, гадаад харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2008 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 10.00 цагт Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байрны 169 тоот танхимд болох тул япон судлаачид болон Япон орныг сонирхогч өргөн олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Монголын Япон Судлалын Нийгэмлэг
Монгол дахь Япон Улсын Элчин сайдын Яам

Илтгэл тавихыг урьж байна

Япон судлаачдын анхааралд

Монголын Япон Судлалын Нийгэмлэгээс “Японы улс төр, эдийн засаг, гадаад харилцаа” сэдвээр эрдэм шинжилгээний хурал 2008 оны 12 дугаар сарын 20-нд хийх болсон тул хуралд илтгэл тавих хүсэлтэй япон судлаачид болон энэ талаар сонирхож буй хүмүүс нийгэмлэгийн
majstudies@yahoo.com mail хаяг, 317185, 99047718 тоот утсаар харилцаж илтгэлийнхээ сэдэв болон товчлолыг тус нийгэмлэгт 12 дугаар сарын 1-ний дотор ирүүлнэ үү.

Монголын Япон Судлалын Нийгэмлэг




2007年12月11日火曜日

Монголын Япон Судлалын Нийгэмлэгийн эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Япон төвийн хурлын танхимд “Японы соёл: Уламжлал ба шинэчлэл” сэдэвт Монголын Япон судлалын нийгэмлэгийн /МЯСН/ 2007 оны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа. Энэхүү хурлыг Монголын Япон судлалын нийгэмлэг, Япон улсын Элчин сайдын яам, Монгол Япон төв хамтран зохион байгуулжээ.

Хурлыг МЯСН-н тэргүүн, түүхийн ШУ-ны доктор Ц.Батбаяр, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, ШУ-ны доктор Л.Хайсандай нар даргалав. Хурлыг нээж, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Х.Кобаяши үг хэлсэн бөгөөд мөн ГХЯ-ны ТЗУГ-ын дарга, Монгол Японы Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн Л.Дашпүрэв, ОУМС-ын холбооны ЕНБД, академич Ш.Бира, ШУА-ийн ОУСХ-ийн захирал, доктор Л.Хайсандай нар уг эрдэм шинжилгээний хуралд баяр хүргэн нээлтийн мэндчилгээ дэвшүүллээ.

Хурлын тусгай илтгэлийг “Япон Монголын буддын шашны улс төрийн нийтлэг үзэл санааны тухайд” сэдвээр академич Ш.Бира гуай тавьж, салхи хагалсны дараа Монголд Японыг тухайлан судалж, энэ улсын соёл, утга зохиол, түүхийг танилцуулж буй дунд залуу үеийн эрдэмтэн судлаач, сонирхогч нар Японы соёл хэмээх өргөн сэдвийг хамарсан илтгэлүүд тавилаа.

Японы Соёл Утга зохиолын Төвийн тэргүүн Д.Төмөрбаатар “Чюүшингүра ба орчин үеийн япон хүн” сэдвээр, зохиолч Г.Аюурзана “Зэн буддизм ба монголчуудын язгуур сэтгэлгээний уялдаа” гэсэн сэдвээр, доктор Ц.Батбаяр “Шиба Рёотаро ба Японы түүх, соёлын зарим асуудал” сэдвээр, ШУА-н ОУСХ-ийн судлаач доктор Б.Сэржав “Японы газар тариалангийн соёл: цагаан будааны тухай” сэдвээр, МУИС-ийн Япон судлалын тэнхимийн тэргүүлэх профессор, доктор Т.Мөнхцэцэг “Япончуудын ус шүтэх ёсон тэдний сүсэг бишрэлтэй холбогдох нь” гэсэн сэдвээр, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал доктор Ч.Хашчулуун “Японы бизнес соёл” сэдвээр, БОЯ-ны мэргэжилтэн П.Наранбаяр “Японы төрийн албаны онцлогийн тухайд” сэдвээр, ШУА-н ОУСХ-ийн судлаач, доктор А.Буянтөгс “Японы уламжлалт соёл: Цайны ёсон” гэсэн сэдвээр, ШУА-ийн ОУСХ-ийн судлаач З.Мэнд “Япончуудын үүсэл ба философи сэтгэлгээний онцлог” гэсэн сэдвээр тус тус илтгэл тавилаа.

1990 оноос хойш манай хоёр орны харилцаа өргөжин хөгжсөөр, өнөөдөр иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрээд байна. Харилцаа, хамтын ажиллагааны энэхүү өрнөл хөгжил, өргөн цар хүрээ, үйл явцыг дагалдан Монголд Япон судлал төлөвшин амжилттай хөгжиж байна. Япон судлалыг цаашид гүнзгийрүүлэх хөгжүүлэх нь зах зээлийн тогтолцоонд шилжиж, урт хугацааны хөгжлийн цогц бодлогоо тодорхойлж байгаа өнөө үед Япон улсын хөгжлийн зүй тогтлыг танин мэдэх, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт олсон амжилт, хөгжлийн явцад тулгарсан ижил төстэй бэрхшээлтэй асуудлыг хэрхэн даван туулсан туршлагыг судлан Монгол орныхоо хөгжлийн асуудалд тусган хэрэгжүүлэх нь юу юунаас чухал ач холбогдолтой.

Монголын Япон Судлалын Нийгэмлэг

2007年10月26日金曜日

Япон судлалаар илтгэл тавихыг урьж байна

МЯСН-ын 2007 оны хурал 2007 оны 12 дугаар сарын 10-ны Даваа гарагт Монгол Япон төвийн хурлын танхимд өглөө 09:00 цагаас эхлэх гэж байна.

Энэ жилийн хурлаар Японы соёлын уламжлал ба шинэчлэлийн асуудлуудыг түлхүү авч үзэж, энэ сэдвээр тусгай илтгэлүүд тавиулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Зэн буддизм, Бушидо, Сумо бөхийн соёл зэрэг сэдвүүдээр тусгай илтгэлүүд тавигдах болно. Түүнчлэн Японы соёлоос гадна Япон хэл шинжлэл, түүх, улс төр, эдийн засаг, боловсрол зэрэг сэдвүүдээр илтгэл хүлээн авах болно.

МЯСН-ын оны хуралд илтгэл тавих хүмүүс 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өмнө илтгэлийн сэдэв, илтгэлийн товчлолоо МЯСН-ийн Гүйцэтгэх захирал Загдцэсэмд ирүүлнэ үү. Илтгэлийг 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Хурлыг зохион байгуулах комисс хүлээн авах болно.

Холбоо барих утас: 317185, 99884016

E-mail: *zagdtsesem@yahoo.com* <zagdtsesem@yahoo.com>;
pnaranbayar@gmail.com* <pnaranbayar@gmail.com>

Website: http://japanstudymongolia.blogspot.com

* Хурлыг зохион байгуулах комисс*

* 2007.10.25*